Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Улаанбаатар төмөр замын харьяа “Хөтөл” төмөр, бетон дэрний үйлдвэрийн хамт олны төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай уулзлаа.
Тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ажилчдын дунд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөс үүдэлтэй өвчлөл нэмэгдэж, цаашлаад тэдний нийгмийн баталгаа хангагдахгүй байгаа асуудлыг УИХ-ын гишүүнд хандаж тавьж байсан юм.
Тус хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат холбогдох яаманд уламжилсны дагуу тухайн асуудал шийдэгдэх түвшинд судалгааны ажлууд эхэлсэнд ажилчдын төлөөлөл талархал илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй