“Зуны их сургууль 2024” олон улсын төсөлд оролцохыг урьж байна

tsenzuurmn 2024-06-6

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Нийгмийн төв” Холбооны улсын шинжлэх ухааны байгууллага, Сибирийн холбооны их сургууль хамтран гадаадын оюутнуудыг “Зуны их сургууль 2024” олон улсын төсөлд оролцохыг урьж байна. Энэ жил уг арга хэмжээ 2024 оны 7-р сарын 8-наас 22-ны хооронд болно.
Тус төсөлд 300 гадаад оюутан, багш, үүний дотор Монголын багш, оюутнууд оролцох боломжтой.
 Төсөлд оролцох нь үнэ төлбөргүй бөгөөд сонгон шалгаруулалтын ялагчдын тээврийн зардал, виз, байр, хоол, соёл, аяллын хөтөлбөр зэргийг зохион байгуулагч тал хариуцна.
Сургалтын зэрэгцээ төрөл бүрийн чөлөөт цаг, спорт, аяллын арга хэмжээ, квест, баяр наадам гэх мэт арга хэмжээ төлөвлөгдсөн байна.
– АНХААРАГТУН! Өргөдлийг зөвхөн 6-р сарын 7-ыг хүртэл хүлээн авна!
– Вэбсайтад бүртгүүлэх: https://summeruniversity.ru/ (Орос хэл) / https://summeruniversity.ru/en/ (Англи хэл)