Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт өрхийн тариалан эрхэлж анхан болон дунд шатны ногоочдыг чадавхжуулах зорилгоор “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалах технологи” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад ил талбайд төмс, хүнсний ногоо тариалах, хүлэмжид нарийн ногооны үрслэг бойжуулах арга, жимс жимсгэнийн суулгац бойжуулах технологи, газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийн программ ашиглалтыг сайжруулах чиглэлээр 6 дүүргийн 30 гаруй иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага материалаар хангаж ажилласан байна.
0 cэтгэгдэлтэй