АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Адьшааг “Нүүрсний хэрэг”-т ямар ч хамааралгүй болохыг баталжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан комиссар Н.Тэмүүлэн “АТГ дээр нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нийт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ 13 хэргээс шүүх дээр эцсийн байдлаар найман хэрэгт шүүхийн шийдвэр гарч шийдвэрлэгдсэн. Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаагүй. Ажлын хэсэг гараад ажиллаж байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл байхгүй” гэв.
0 cэтгэгдэлтэй