Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Ардчилсан нам ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хийж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. Өмнөх сонгуульд ялагдсан. Дөнгөн данган бүлгийн хэмжээнд очсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ бол дан ганц Ардчилсан намын сонгууль биш.
Энэ удаагийн сонгуульд бол зөвхөн АН-ын сонгууль биш. Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай намын удирдлагууд Монгол орноо 2-3 удаа бүтэн тойрч, бидний асуудал юунд байна вэ гэдгийг тодорхойлсон.
Эдгээр асуудлыг шийдэх парламентыг сонгох сонгууль энэ удаагийнх юм. Монголын хамгийн том асуудал авлига юм. Авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг сонгоорой гэж АН-ын гишүүд санал гаргасан.
Мөн өрийн дарамт байна. Өрийн эргүүлгэд монголчууд орсон байна. Үүнийг чөлөөлөх нь манай 126 гишүүний гол ажил. Бид эхлээд намын гишүүдээсээ тэгээд шат шатны хүмүүсээс асуусан. 78 тойрог дээр манай 78 гишүүн өрсөлдөнө. Энэ 78-ыг гаргаж ирэхдээ бид дөрвөн удаа судалгаа хийсэн. Арваад том асуудлыг найман жилд шийдсэнгүй.
Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намын гишүүдээсээ дараа нь аймаг, дүүргийн намын хороодоосоо асуусан. Эцэст нь сонгон шалгаруулах хороо байгуулж тэндээ шийдсэн.
Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн
Үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүлж байна. Хуучин хэдээ хойшоо нь татаж байна. Шинэ залуу дэвшигчдийг хүлээж буй асуултад хариулах хэрэгтэй. 126 нэр дэвшигчийг 102 нь цоо шинэ хүмүүс. УИХ-д ажиллаж байсан 20 хүрэхгүй хүн байна. Сонгогчдын итгэлийг тээж чадах шонхруудыг илгээсэн шүү. Жагсаалтад салбар салбарын хүмүүсийг багтаасан. Дахин хэлэхэд 48-аас 4-5 нь л туршлагатай улстөрчид. Бид тавдугаар сарын 25-нд Ардчилсан намын гишүүдийг бүртгэлийг хүлээлгэн өгсөн. Бид сонгуульд оролцоно. Үүнд юу ч огт нөлөөлөхгүй.
0 cэтгэгдэлтэй