Малчид: Нам эвслүүд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс төржүүлэхээ болих хэрэгтэй

tsenzuurmn 2024-05-24

“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн өвлийн зуднаар малчид олон мянган малаа алдлаа. Ийм хүнд үед Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Малчид хүнд нөхцөл байдлыг даван гарахын тулд хамтын хоршоо байгуулж, өрх амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой. Гэтэл сүүлийн үед уг хөдөлгөөнийг улс төржүүлж, малчид мэдлэг боловсрол муутай тул хөдөлгөөнийг авч явж чадахгүй гэх зэргээр ярих боллоо.

Тухайлбал АН-аас “Өнөөдрийн зээл маргаашийн өр” гэх мэт захиалгат мэдээллийг улс төрийн зорилгоор явуулж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг харлуулж байна гэсэн мэдээллийн түгээх боллоо. Үүнд дэндүү харамсаж байна. Ардын хувьсгалын жилүүдээс хойш 100 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон төр засгийн нүүр үзсэн боловч малчдын тухай ийм том бодлого гаргасан удаагүй. Одоогийн гэж үзэж байна гэж байв.

Мөн Шинэ хоршооны гишүүд хамгийн бага хувийн хүүтэй зээл авснаараа хашаа саравч, худгаа сайжруулж, олон наст ургамал тэжээл тарьж бэлтгэх гэх зэрэг үр дүнтэй. Өөрөө хэлбэл малчид 24 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол 6 хувийн хүүтэй зээл авна. Энэ бол маш том боломж. гэлээ.