Төвийн бүсийн оюутан залуусын чуулга уулзалт боллоо. Тус чуулга уулзалтад Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв аймгийн 100 гаруй залуус оролцлоо.
Уулзалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Тэрбээр, “Би Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү хэлтсийн даргаар 26-хан насандаа томилогдож байлаа. Тэгсэн манай ахмадын хорооны дарга орж ирээд За миний хүү чи боль. Энэ ажлыг хийж чадахгүй. Энэ чинь их том аймаг шүү дээ гэж надад сануулж байсан юм.
Тэгэхэд хүн гэж юу гэж боддог гэхээр Хүн намайг ингэж харж байгаа учраас би хүмүүст ингэж харагдахгүйн тулд хичээх ёстой юм гэж боддог юм. Тэгж бодоод зүтгэсэн. Үүнийг би дүү нартаа яагаад яариад байна гэхээр Та нар ч гэсэн хичээж чармайж зүтгэх хэрэгтэй шүү.
Төвийн бүсийнхэн бид нэг аймаг болсон. Хэдүүлээ одоо нэг аймаг шиг энэ бүс нутгаа хөгжүүлэхийн төлөө та нар маань сайхан найз нөхөд байгаарай. Ажил албан тушаал хамаагүй. Ирж л байдаг. Өгч л байдаг. Эцсийн дүндээ хэн та нарын хажууд мөнхөд үлддэг вэ гэхээр найз нөхөд чинь л үлддэг юм.
Бүс нутаг болсны ач холбогдол нь маш өндөр давуу талыг бий болгож байна. Яагаад гэхээр энэ гурван аймгаас Улаанбаатар хотод сурч байгаа бие биедээ байгаа зүйлээрээ тусалж, мэддэг чаддагаараа зөвлөгөө өгч, цаашдаа хамтдаа өөрийгөө хувь хүнийг хөгжүүлэх, улс орон аймгаа хөгжүүлэх олон бодлого төлөвлөлтүүдийг нийлж байж гаргах хэрэгтэй. Энэ том гурван аймгийн төлөөлөл болсон олон залуучууд хоорондоо нэгдэж нийлээд, найзалж нөхөрлөөд явах юм бол та нарын урд гарах ямар ч хүч байхгүй шүү” гэв.
Төвийн бүсийн залуус чуулганд маш идэвхтэй оорлцож, өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
Оюутнууд орон нутагтаа ажиллаж амьдрахад ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, төвийн бүсийн оюутны дотуур байртай болох зэрэг асуудлыг хөндөж байсан юм.
0 cэтгэгдэлтэй