ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй 4500 төрийн албан хаагч ажилладгаас төрийн захиргааны албанд 10 хувь нь ажилладаг. Удирдах албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжгүй байна.
Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалын ажлын байранд шалгалт хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн тохируулгууд хийгдээгүй байсныг бид ТАЗ-тэй хамтарч ажиллан хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөх боломжийг нээж өгсөн.
Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн намрын шалгалтад шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлж, үүнээс шалгуур хангасан Мандалбаатарын Маргад-Эрдэнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томиллоо.
ТАЗ-өөс М.Маргад-Эрдэнийг удирдах албан тушаалд томилох бүрэн боломжтой гэсэн тул холбогдох хуулийн дагуу АТГ-т “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн бичгийг авснаар томилгоог Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хийлээ гэв.
0 cэтгэгдэлтэй