Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Энэ үеэр уналт таталтын эсрэг эмийн импортын лиценз орсон 44 эмийн жагсаалт дунд тураах, энерги үүсгэлт, бие мах бодын сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэглэдэг Л-Карнитин, Л-Кари гэх эмийг оруулсан талаар хэллээ.
Үүнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “2022 оны зургаадугаар сард уналт таталттай тархины саа, саажилттай хүүхдүүдийн төрийн бус байгууллагын гишүүдтэй уулзалт хийсэн. Энэ хүрээнд 44 эмийн үнийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн хэрэглэдэг эмийг даатгалаас 100 хувь, насанд хүрэгчдийнхийг 70 хувь хөнгөлөх тогтоол гаргасан.
Л-Карнитин, Л-Кари гэх эмийг хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр дэмжлэг болгож хэрэглэдэг. Ялангуяа төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлах хам шинж, сэтгэц хөдөлгөөний алдагдал, уналт таталт алдагдах үед хэрэглэдэг.
Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Хүнсний зорилгоор зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүнд орж явдаг” хэмээн ярилаа.
0 cэтгэгдэлтэй