Мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ ирэх гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болох ажээ.
Монголын загасчлалын спортын холбоо нь Олон Улсын Загасчлалын Спортын Холбоо (CIPS)-ны бүрэн эрхт гишүүн бөгөөд 20 дахь удаагийн ДАШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгуулж байна.
Мөн тэмцээний албан ёсны бэлтгэл болон тэмцээний үеэр барьсан бүх загасыг сахартай хүмүүсийн нийгэмлэг болон хүүхэд асрамжийн газар хандивлах тухайгаа зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Манай улсын гол мөрөн, нуур, усны цэвэр тунгалаг байдал нь загасчдын сонирхлыг их татдаг бөгөөд химийн болон бусад ямар нэгэн нөлөөнд автаагүй тул загасчлахад илүү сонирхолтой байдаг байна.
ДАШТ-нд манай улсын шигшээ баг 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Тэмцээнд дэлхийн орон орны 100 гаруй тамирчин оролцох бөгөөд өчигдөр хамгийн эхний буюу Украины баг Монголд иржээ.
ДАШТ өнгөрсөн оны хоёрдугаар сард Эстони Улсад болоход манай шигшээ баг зургаадугаар байрт шалгарсан. Харин Украины баг түрүүлсэн юм.
0 cэтгэгдэлтэй