ОХУ-ын газрын хэвлийн ашиглалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Уул уурхайн яамны төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хил залгаа бүс нутгийн хэмжээнд геологи, геохимийн судалгаа явуулах, газрын тосны салбарт хамтарсан эрлийн ажлыг явуулах, томоохон ордуудын дагалдах ашигт малтмалыг баяжуулах технологийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Мөн хоёр талын хамтарсан хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын сүүлч, 4 дүгээр сарын эхээр зохион байгуулж, хамтын судалгааны ажлуудыг тодорхойлохоор тохиролцлоо.
Уулзалтад Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Газрын хэвлийн ашиглалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай болон Оросын талаас Газрын хэвлийн ашиглалтын холбооны агентлагийн орлогч дарга Гермаханов Асламбек Асхатович, Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Кузнецова Ирина Игоревна, Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын захирал Кущ Иван Александрович, Н.М.Федоровскийн нэрэмжит эрдэс түүхий эдийн Бүх Оросын шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн Ерөнхий захирал Казанов Олег Владимирович, ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх Данзанов Тимур, Байгалийн нөөц, экологийн сайдын туслах Симоненко Виталий Евгеньевич нар оролцов.
0 cэтгэгдэлтэй