Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12:36 минутад Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад, 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ гурван явган зорчигчийг мөргөсөн байна. Ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг тус газраас явуулж байна.
Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
0 cэтгэгдэлтэй