ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт “Дашваанжил” ХХК-ийн 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 24-ний өдрийн 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн байна. Нийт 11 анги салбарын 200 гаруй албан хаагчид галын тархалтыг зогсоосон.
Галд 3 объект өртсөн. Уулзварын зүүн урд байрлалтай Edu apartment хотхоны 207 дугаар байр, Глобал интернэшнл сургууль болон уулзварын баруун урд талын орон сууцны хороололд галын голомт үүссэн. Улмаар гурван цаг 15 минут ажиллаж галыг унтраасан. Галын тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан.
Галын шалтгааныг газ ачиж явсан автомашины жолооч хөдөлгөөний зай анзаарахгүй давхар хий эргэж суудлын автомашинтай мөргөлдсөн. Улмаар ёонкст их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн. 40 метрт шидэгдсэн ёонкст өртөж 3 албан хаагч маань нас барлаа. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй