Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Тодруулбал
- Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл,
- Е-Мартын худалдааны төв чиглэл,
- Баянмонгол хороолол чиглэл,
- Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж, түр хугацаагаар хаасан.
Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Улсын Онцгой Комисс, Дүүргийн Онцгой Комисс, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна.
Дүнжингарав”-ын баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Март, Баянмонгол хороолол чиглэл, “Нарантуул ОУХТ” баруун урд уулзвар чиглэлд тус тус 200-500 орчим метрийн зайд түр хугацаагаар хэргийн газрын хамгаалалт, зохицуулалтын хязгаарлалт хийгдсэн тул иргэд, жолооч та бүхэн өөр зам, маршрут сонгохыг зөвлөж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв
0 cэтгэгдэлтэй