С.Амарсайхан: Орон сууцанд байсан иргэдийн нүүлгэх шилжүүлэх болон гал унтраах, аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж байна

tsenzuurmn 2024-01-23

Шадар сайд С.Амарсайхан: Орон сууцанд байсан иргэдийн нүүлгэх шилжүүлэх болон гал унтраах, айл өрхүүдийг галын аюулаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж байна. Онцгой байдлын албаны гурван алба хаагч дэлбэрэлт болох үед эсрэг уулзвараас 40 орчим метр шидэгдэн харамсалтайгаар амь насаа алдлаа. 11 иргэн ГССҮТ-д хүргэгдсэн.

Галд өртсөн байрны айл өрхийг ойролцоох буудалд байрлуулах хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Онцгой байдлын албаны 120 гаруй албан хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна