Тэрбээр “Гал унтраах дуудлагаар ирж, ажиллагаа явуулж байсан онцгой байдлын гурван алба хаагч амь эрсэдсэн. Дуудлагаар ирсэн алба хаагчид гал унтраах ажиллагаа эхлүүлээд байхад газын ёмкост дэлбэрч, шидэгдсэний улмаас онцгой байдлын гурван алба хаагч ёмкост цохиулсны улмаас амиа алдсан. Мөн ойролцоо нь зорчиж байсан хоёр иргэн галт өртсөн нөхцөл байдал тогтоогдсон. Одоогийн байдлаар онцгой байдлын албанаас галын тархалтыг зогсоох үйл ажиллагаа явуулж байна.
Галт өртсөн 60 айлын орон сууцны 7-8, 11 дүгээр давхрын айлууд галт өртсөн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг, захиргааны нэгжүүд ойр орчмын дийлэнх айл, өрхтэй холбогдсон. Харин зарим өрхтэй холбогдож чадаагүй. Мөн барилга доторх зарим айлын хаалга цоожтэй байх хүндрэл тулгарч байгаа” гэв.
0 cэтгэгдэлтэй