Нарны хороолол, Алтай хотхоны холбосон шинэ гүүрэн гарц нээгдлээ. Ингэснээр иргэд аюулгүй зорчих боломж нээгдэж байгаа юм.
Уг гүүрэн гарцыг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан юм.
Алтай хотхонд 16000, Нарны хороололд 20.000 орчим иргэн оршин суудаг. Харин дундуур нь заагласан автозамаар цагт 3200-3500 буюу өдөрт ойролцоогоор 40.000 орчим автомашин зорчдог байна.
Эдгээр иргэд автомашиныг болзошгүй эрсдэлээс хамгаалахад уг гүүрэн гарц чухал ач холбогдолтой юм.
0 cэтгэгдэлтэй