Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн намрын чуулганы хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын үгийг анхааралтай сонслоо.
Монгол Улсын иргэд 3.5 сая болж өссөн, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5,800 ам.долларт хүрсэн, инфляц нэг оронтой тоотой болсон, эдийн засгийн өсөлт 6.9%, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэх мэт баярт мэдээг дуулгаж байх шиг байна.
Эдийн засаг 6.9 хувиар өссөн юм бол 10 иргэн тутмын наймынх нь амьдрал яагаад доройтсон юм бэ? Танд хариулт байгаа юу?
ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5,800 ам.доллар болсон юм бол нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6.9 мянга орчим доллар байна. Энэ хоёр хоорондоо уялдаж байна уу?. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан юм бол бизнес эрхлэгчдийн орчин сайжирсан уу?
Монгол орныг аз ивээж энэ удаад нүүрсний экспортын орлого анх удаа нэмэгдсэн байна. Гэвч энэ эдийн засгийн өсөлт нийт бизнес эрхлэгчдэд хүртээмжгүй, өрхөд орж буй ашиг тус алга. ДНБ-ий нийт хэм хэмжээг нийт иргэдэд хувааж гаргадаг боловч нийт хүн амын 5%-д ашиг нь ногдож байгаад дүгнэлт хийсэн үү.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байгаа ч дотоодын бизнес эрхлэгчдийн тухай юу хэлэлцэв. Нийт иргэдээс 100,000 санал авсан НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийг та хэд унагасан. Ингэснээр хувийн бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогоо нурааж байна.
Нүүрсний сонсгол явуулсанд талархалтай хандаж байгаа. Эрдэнэс Тавантолгойн уурхай Засгийн газрын мэдэлд байдаг. Хэдэн мянган машин бүртгэлгүй гаалиар гарсан тухай ярилцаж байх шиг байна, Монгол Улсын гааль, татвар Засгийн газрын мэдэлд байгаа гэж ойлгож байгаа. С зөвшөөрөл өгдөг газар нь Засгийн газрын мэдлийнх. Бүхэлд нь харвал нүүрсний хулгайтай холбоотой асуудал Засгийн газар, таны хариуцлагын асуудал байгаа Ерөнхий сайдаа. Хулгайтай холбоотой асуудлыг Засгийн газар дотроосоо хайх ёстой байжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлж, нэг сарын хугацаанд иргэд, улс төрийн намууд байр сууриа илэрхийлж байна.
Нэг зүйлийг Засгийн газар анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн хуудуутай асуудлаар Засгийн газрын гишүүд чинь хоорондоо таарахгүй, чуулганы танхимд хэрэлдээд сууж байна. Засгийн газрын гишүүдэд ойлгуулж чадаагүй хуулиа УИХ-д оруулж, иргэдийг талцуулсан нь Ерөнхий сайд таны хариуцлагын асуудал.
Сонгуулийн хууль зөрчиж байж болзошгүй мэдээлэл иргэдээс АН-д ирүүлж байна. Тойргоо андуураад тайлангаа тараах жишээтэй. Эдгээр мэдээллийг УИХ-ын гишүүд нэр дэвших тохиолдолд Сонгуулийн Ерөнхий Хороонд гомдол гаргаж, мэдүүлнэ.
УИХ-ын дарга тантай нэг зүйл дээр санал нэг байгаагаа илэрхийлье. Монгол Улсын хүн ам 3.5 сая болсонд бүгд баяртай байна. Гэхдээ хүн амаа өсгөхөд та хувь нэмрээ оруулсан нь бага байх шүү” гэв.
0 cэтгэгдэлтэй