Х.Нямбаатар: Оюутнууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн тээвэрт том хүний тарифаар зорчино

tsenzuurmn 2024-01-18

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Нийслэлийн тээврийн газраас хийсэн судалгаагаар нэг эргэлтэд тээвэрлэх зорчигчийн бодит зардал 1,315 төгрөг байвал алдагдалгүй ажиллана гэж тооцоолсон. Тиймээс Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд том хүн 1,000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.

Энэ жилийн төсөвт оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулахаар баталсан. Хуульд орсон өөрчлөлтийн дагуу оюутнууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс том хүний тарифаар зорчино” гэв.