Б.Чойжилсүрэн: Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон

tsenzuurmn 2023-12-13

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Өчигдөр 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт  хүртэл авдаг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлсэн байна.

Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Мөн нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

Иймд маргааш өдрөөс эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй. Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.

Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана.