Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн томуугийн өвчлөл буурах хүртэл ажлын өдөр уртасгасан цагаар буюу ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гарсан.
Мөн энэ сарын 4-ний өдрөөс эхлээд ажлын өдөр 20:00 цаг хүртэл, ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулна. Өвчлөл нэмэгдэж байгаа тул иргэд хүүхдээ эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэх, утсаар 103 дугаарт дуудлага өгөхөөс илүүтэйгээр өрхийн эрүүл мэндийн төвд хандаж ерөнхий ангилалт хийлгэхийг уриалж байна
0 cэтгэгдэлтэй