Хөдөө орон нутаг руу бичиг баримтгүйгээр дизель түлш гаргахыг хориглоно

tsenzuurmn 2023-12-11

Манай улс ОХУ-аас 2022 оны 1 сараас 12 сар хүртэл  987.875 тонн дизель түлшний импортолжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ оны 11 сар хүртэл 1.235.736 тонн импортолжээ.  Нийлүүлэлт маш их байна. Дотоодын хэрэгцээ их байгаа талаар салбарын сайд хэллээ.

Томоохон зургаан уурхай манай улсын нийт дизель түлшний 60 хувийг хэрэглэж байна. Энэ улс орны эдийн засаг хэрхэн өсөж буйг харуулна. Манай улс сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг.

Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх.