Шатахууны нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Юуны түрүүнд АИ 92 шатахууны нийлүүлэлт тасалдаж байгаад хүлцэл өчье. Тасалдаж байгаа 3 шалтгаан байна.
1-рт: ОХУ манай гол ханган нийлүүлэгч. ОХУ өөрөө дотооддоо өвлийн түлш болон автобензиний хомсдолтой байна. Энэ бол хойд хөршийн түүхэнд байгаагүй хомсдол. Энэ хомсдол манай шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
2-рт: ОХУ-ын шатахуунаа экспортоо ихэвчлэн баруун Европт гаргаж байсан бол одоо БНХАУ, Энэтхэг улс руу зэрэг зүүн Өмнөд Ази руу чиглэсэн. Ингэснээр зүүн Сибир, Алс Дорнодод төмөр замын бөөгнөрөл үүсэж байна. Тиймээс манай улсад нийлүүлэлт хоцрогдолтой байна.
3-рт: Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь дизель түлшний хангамжид шууд нөлөөлсөн. Манай улс жилд дунджаар 30 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар 65 сая, оны эцэс гэхэд магадгүй 70 сая тоннд хүрэх байх. 12-р сард экспортын оргил сар болох магадлалтай байна.
Манай улс ОХУ-аас 2022 оны 1 сараас 12 сар хүртэл 987.875 тонн дизель түлшний импортолжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ оны 11 сар хүртэл 1.235.736 тонн импортолжээ. Нийлүүлэлт маш их байна. Дотоодын хэрэгцээ их байна.
Томоохон зургаан уурхай манай улсын нийт дизель түлшний 60 хувийг хэрэглэж байна. Энэ улс орны эдийн засаг хэрхэн өсөж буйг харуулна. Манай улс сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг.
Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.
Бид АИ92 автобензинийг энэ сарын 17, 18 гэхэд бүрэн тогтворжино гэж ойлгож байгаа. Он гарахад 100 хувь асуудалгүй болгоно гэдгийг тоо баримтаар баталж байна.
ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон дизель түлшний үнэ унаж байна.
Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг 930 ам.доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна” гэв.
0 cэтгэгдэлтэй