“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 3.3.2 дахь заалт “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтыг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн цахим бүртгэлийн www.plant.mofa.gov.mn системд бүртгэлтэй, өөрийн эзэмшил талбайтай төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгж, хоршоо, иргэн, хуулийн этгээд хамрагдана.
0 cэтгэгдэлтэй