Эцэг эх, асран хамгаалагч та дараах зөвлөгөөг дагаарай.
Та хүүхдээ:
– Дэлгэцээр юм үзэх үед нь болж өгвөл хамт үзэх. Үзэж буй зүйлсийг нь тайлбарлаж өгч, хамтдаа ярилцан хүүхдэдээ мөн чанарыг нь ойлгуулах…
– Гэр бүлээрээ байх цаг, хоол идэх үед болон унтахын өмнө дэлгэц үзүүлэхгүй байх…
– Дэлгэц үзэх зохистой хугацааг тохируулах..
– Насанд нь тохирсон контент сонгож өгөх…
Ингэж чадаагүйгээс хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, нийгэмших дадал , бие бялдрын хөгжил дэлгэцээс хамааралтайгаар аажим аажмаар доголдоно.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өөрсдөө дэлгэцийн хамаарлаа багасгаж, хүүхдийнхээ дэргэд удаан хугацаагаар утас, таблет оролдох, зурагт үзэхээс зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ дэлгэцийн хамааралтай болохоос урьдчилан сэргийлж чадна.
0 cэтгэгдэлтэй