Засгийн газрын хуралдаанаар Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн талаар хэлэлцлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, 6 сар-3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэхээр болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна гэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан байна.
0 cэтгэгдэлтэй