Хүүхэд наснаасаа дээш ангиллын агуулга бүхий контент үзэх нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан байдаг.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж, ажилладаг.
– Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага MNS 6587:2016 стандартын дагуу телевизээр нэвтрүүлж буй бүтээлд насны ангиллын таних тэмдгийг ашигладаг.
– Энэхүү таних тэмдэг нь тухайн насны ангиллын үзэгчийн сэтгэхгүй, насны онцлогт тохирсон агуулгатай болохыг тодорхойлж байгаа юм.
– Эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдийнхээ телевизээр үзэж буй контентын агуулгад хяналт тавьж, насны ангиллын тэмдэглэгээний дагуу бие сэтгэхүй онцлогт нь тохирсон контентыг үзүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг уриалж байна.
0 cэтгэгдэлтэй