Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас хагас коксожсон түүхий эд оруулж ирж, шахмал түлш үйлдвэрлэн 45 хоногийн хугацаанд нийслэлийн бүх өрхөд турших санал гаргасан талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 177.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тайлбарласан юм.
Сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг экспортолж, 2023 оны 12 дугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэх саналаа танилцуулсан юм.
Тэрбээр “….Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэлээ.
Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина гэсэн юм.
Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлнэ
Нийслэл хот 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,000,000 (таван сая) хүртэлх ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд, өрсөлдөхүйц нөхцөлтэйгөөр гаргаж арилжаалахыг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ.
Улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төсөвт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган хуваарьт хугацаанд төлж барагдуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан юм.
0 cэтгэгдэлтэй