• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

2023/03/24
: Боловсрол
0
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн төрийн өмчит зургаан их сургуулийн захирал, удирдлагуудтай уулзаж, санал солилцсон. 

Оюутнуудтай уулзахдаа Ерөнхий сайд оюутны хөгжлийн талаарх төр засгийн бодлого, ялангуяа,  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ач холбогдол, ковидын өмнөх болон дараах гадаад, дотоод хүчин зүйлс, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад тэдний өмнө тулгамдаж буй асуудал бүрд чиглэсэн шийдлүүдийн хүрээнд сонирхсон асуултад нь хариулж, илэн далангүй ярилцав.

“Дэлхий даяар 1995 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн буюу шинэ мянганы залуучуудын хандлага, сэтгэхүй, үзэл бодол хувьсан өөрчлөгдсөн энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэх, ирээдүйн боловсон хүчин болох залуу үеийнхний хүсэл, сонирхлыг байнга сонсож, тэдний дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг зорьдог хэмээн Ерөнхий сайд онцолсон. Тэрбээр, “1980 онд төрсөн залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно” гэсэн юм.

Интернэт, техник, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж, торнисон учраас өнөөгийн оюутнууд буюу Gen Z, шинэ үеийн залуучуудын гол онцлог нь хүлээлтэд нийцэхгүй тохиолдолд  дүгнэлт, шийдвэрийг маш хурдан гаргахаас гадна бизнес, брэндүүд, аливаа зүйлд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг тэмүүлэл өндөртэй болохыг олон судалгаа нотолсон байдаг. Тиймээс манай улсын тухайд ч ОЮУТНЫ ХӨГЖИЛ гэдэг ойлголт төрийн бодлого, сургалтын агуулга, сургуулийн орчин гээд бүх талд цогцоороо хөгжих шаардлагатай. Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд 39 мянган инженер шаардлагатай байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан.    

Оюутнууд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах, “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, автобусны хөнгөлөлтийн картын үнийг бууруулах, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тулгамдаж буй 10 асуудлаа эрэмбэлж, Засгийн газраар шийдүүлэхийг хүссэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч,  заримыг нь газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, өдгөө төрийн 67 байгууллагын 747 үйлчилгээг нэг дор нэгтгээд байгаа “Е Mongolia” цонхонд “E student” цэсийг нэмж холбох байдлаар оюутнууд боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэл зэрэг төрийн бүх цахим үйлчилгээг гар утсаараа авах боломж тун удахгүй бүрдэнэ гэсэн юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Боловсролын багц хуулийн шинэчлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хэлээд улсын шалгалтын үеэр их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн даатгалгүй оюутнуудыг нэг удаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах боломжтой гэж мэдэгдэв. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдрийн уулзалтын үеэр албан ёсоор зарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оролцох шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг өнөө жил нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургуулийн 2-3-р дамжааны 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна. Мөн Боловсролын зээлийн сангийн шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зээл олгодог байсан бол Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдоно.

Орон даяар эхлүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Л.Энх-Амгалан: Зээл авсан гадаадад сурч байгаа оюутан амиа хорлоно гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирсэн талаар эцэг эхчүүд хэлж байна
Боловсрол

Л.Энх-Амгалан: Зээл авсан гадаадад сурч байгаа оюутан амиа хорлоно гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирсэн талаар эцэг эхчүүд хэлж байна

2023/05/24
Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй 230 хүний жагсаалт
Боловсрол

Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй 230 хүний жагсаалт

2023/04/07
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
Боловсрол

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

2023/03/23
Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ
Боловсрол

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ

2023/01/23
​Боловсролын орчин дах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна
Боловсрол

​Боловсролын орчин дах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна

2023/01/12
Англи хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжинэ
Боловсрол

Англи хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжинэ

2022/12/27
Дараагийнх
Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна

Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev