Сүүлийн 24 цагийн хугацаанд 181 хүний COVID-19 халдвар PCR шинжилгээний хариу эерэг гарч батлагдсаныг ЭМЯ-аас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 932,058 болсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна. Баяр наадмын өмнө долдугаар сарын 8-ны статистик мэдээллээр улсын хэмжээнд 71 хүн халдвар авч байсан бол өнөөдрийн байдлаар 100 давж, халдварын тоо нэмэгдэх болжээ.