ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн биржээс 6 дугаар сарын 20-aaс 6 дугаар сарын 24-ны хооронд 4 удаагийн цахим арилжаа зохион байгуулсан байна. Ингээд 37 хэлцлээр 62.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжсан байна.

