• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Хөдөө аж ахуй

Үндэсний үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хатуулгийг бууруулж эхэлжээ

2022/06/10
: Хөдөө аж ахуй
0
Үндэсний үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хатуулгийг бууруулж эхэлжээ
0
SHARES
8
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК, тус компанийн “Натур-Агро”, “АПУ ложистик төв”, “АПУ Дэйри” ХХК-ийн сүүний үйлдвэр болон үндсэн үйлдвэрт өнөөдөр ажиллалаа. “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудын ажилтай танилцаж, салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төр, засгаас үзүүлж болох дэмжлэг, туслалцааны талаар санал солилцлоо.

АПУ компанийн тухайд, 6 охин компанитай. 2000 гаруй ажилтантай. Дотоод, гадаадын 14 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй. Согтууруулах ундаа, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. Жил бүр улсын төсөвт дунджаар 300 тэрбум гаруй төгрөгийн татвар төлдөг, үндэсний тэргүүлэгч үйлдвэр. Тус компани Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг үйлдвэрлэлдээ чиглэл болгож, 34, 36 градустай согтууруулах ундаа үйлдвэрлэж эхэлснээ танилцууллаа.

Ер нь, Азийн орнууд бага градустай архины үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн бодит жишээ олон. Архины зохистой хэрэглээг бий болгоход үндэсний үйлдвэрлэгчдийн санаачилга, манлайлал чухал. Юу хэрэглэх нь хүний сонголт ч гэлээ, иргэдийн ухамсрыг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, нөлөөлөх нь үйлдвэрлэгчийн болон төрийн үүрэг билээ.

Энэ мэт цаашид ч үндэсний томоохон үйлдвэрүүд архины зохистой хэрэглээг бий болгоход өөрсдийн оролцоог нэмэгдүүлж, согтууруулах ундааны хатуулгийг шат дараалан буулгах боломжтойг АПУ ХК үлгэрлэжээ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

“Хоршоо чадавхижуулах, биржийн зах зээлийн мэдлэг олгох” онол практик хосолсон сургалт боллоо
Хөдөө аж ахуй

“Хоршоо чадавхижуулах, биржийн зах зээлийн мэдлэг олгох” онол практик хосолсон сургалт боллоо

2022/06/17
Хөх савыг хэрэглээнээс халснаар хүн эрүүл, хүнс аюулгүй байна
Хөдөө аж ахуй

Хөх савыг хэрэглээнээс халснаар хүн эрүүл, хүнс аюулгүй байна

2022/06/10
Хүнсний хувьсгалд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манлайлна
Хөдөө аж ахуй

Хүнсний хувьсгалд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манлайлна

2022/06/10
Малчин та хоршоогоор дамжуулан биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ
Хөдөө аж ахуй

Малчин та хоршоогоор дамжуулан биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ

2022/06/06
Баялаг гүрэм загвар хоршоонд 38 сая төгрөгний үнэ бүхий тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хөдөө аж ахуй

Баялаг гүрэм загвар хоршоонд 38 сая төгрөгний үнэ бүхий тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2022/05/30
Хоршиж ажиллаад хоршооноосоо арилжъя
Хөдөө аж ахуй

Хоршиж ажиллаад хоршооноосоо арилжъя

2022/05/26
Дараагийнх
Хүнсний хувьсгалд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манлайлна

Хүнсний хувьсгалд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манлайлна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev