Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Нийслэлийн хүүхдээ сонсох өдөр” болгосон. Хүүхдээ сонсох өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр 2022 оны 05 дугаар сарын 09-өөс 25-ны өдрийн хугацаанд дараах 5 сэдвийн хүрээнд зохион байгуулсан.
Үүнд:
- Гэр бүл дэх хүүхэд хамгаалал
- Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
- Эрүүл мэндийн үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал
- Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
- Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал зэрэг сэдвүүдийн хүрээнд хүүхдүүдийн санал бодлыг чуулган, хэлэлцүүлэг, ангийн дарга нарын семинар байдлаар зохион байгуулаа.
Дүүрэг бүрийн хүүхдээ сонсох өдрөөс гарсан саналыг шийдвэр гаргах түвшин, үүрэг хүлээгч, олон нийтэд хүргэх зорилгоор 2 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүүхдийн санал бодлыг сонсох зорилгоор цахим санал асуулгыг 21,257 хүүхдээс авч, хүүхдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн нэгдсэн арга хэмжээ, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.
Энэ өдөр зөвхөн төрийн байгууллага, үүрэг хүлээгчид хүүхдээ дан ганц сонсох бус хүүхдийн эрхийг хүндэтгэн хүн бүр хүүхдийг сонсож, тэдний санал хүсэлтийг биелүүлээрэй.