• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 3-р сар 27, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

2022/05/19
: Эдийн засаг
0
Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?
Share on FacebookShare on Twitter

ИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуульд нэмэлт өөрчлөх оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Уг хуулийн өөрчлөлтийн хүрээнд банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр албаныхан болоод салбарын мэргэжилтнүүд ямар байр суурь илэрхийлсэнийг харцгаая.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

2021 оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулиар 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор банкууд нээлттэй  хувьцаат компани болох учиртай. Банкууд бизнес төлөвлөгөө, үнэт цаас гаргах хүсэлтээ Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд ирүүлэх учиртай. Хуулийн дагуу хүсэлтүүдээ ирүүлсэн байгаа. Өнөөдөр ажиллаж байгаа 11 банк бүгд ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй. Үүнийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлж байгаа процесс үндсэндээ сар хагасын дотор хийгдэх ёстой болоод байна. Банкуудын 2021 оны санхүүгийн тайлан оны эцэст бэлэн болж, хөндлөнгийн аудитын байгууллага нь дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны өдрүүдэд үнэлж, банкууд дүгнэлтээ хүлээн авсан. Ингээд дөрөвдүгээр сарын 15-аас зургаадугаар сарын 30-ны дотор IPO гаргана гэхээр  хоёр сар хүрэхгүй хугацаа байгаа юм. Дээр нь, системийн нөлөө бүхий таван том банк зэрэг хийхээр өрсөлдөөн болон хөрөнгө оруулалтын хувьд нэлээд түвэгтэй байдал үүсэх учраас IPO гаргах хугацааг нь сунгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр IPO гаргахад бэлэн болсон банкууд хийгээд явж болно. Төв банкны зүгээс нэг нэмэлт ажил хийх гэж байгаа нь банкуудын одоогийн байгаа санхүүгийн тайланд нь Активын чанарын үнэлгээ хийе гэж байгаа юм. Одоо IPO хийхэд бэлэн байгаа банкууд дээр Монголбанк активын үнэлгээг зэрэг хийгээд явах боломжтой. Дахин хэлхэд, материалаа бүрдүүлж өгөөд IPO гаргахад бэлэн байгаа банкууд одоо тусгай зөвшөөрлөө авчихвал олон нийтэд хувьцаагаа арилжаалах бүрэн боломжтой болно. Хуулийн хугацааг сунгаж байгаа нь IPO эхлэх хугацааг нээлттэй орхиж, харин нээлттэй хувьцаат компани болох сүүлийн хугацааг нь л сунгаж өгч байгаа юм. 

СЗХ-ны дарга Д.Баярсайхан: 

Өнөөдрийн байдлаар Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголбанканд хоёр арилжааны банк буюу Голомт банк, Хаан банк бүтцийн өөрчлөлт хийх материалаа ирүүлсэн байна. Материалуудад Монголбанк болон СЗХ-оос тавигдах шалгуур үзүүлэлт болон IPO гаргахад шаардлагатай хорооны бүртгэлийн журамтай нийцүүлэх ажлыг хийгээд явж байна. AQR хийх нь Төв банкнаас тавьж байгаа үндсэн шаардлага. Тиймээс энэ шаардлагаа тавиад явах байх. Харин СЗХ-ны хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэд бүтцийн байгууллага бэлэн байгаа гэдгээ хэлье.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: 

Хуульд IPO гаргах хугацааг сунгах талаар дурдсан. Харин IPO хойшлуулах талаар нэг үг, өгүүлбэр байхгүй гэдгийг хэлье. Тэгэхээр энэ хооронд хийх ёстой ажлуудаа хийгээд IPO-оо гаргаад явах боломжтой гэсэн үг.  Үүнийг ялгаж, салгаарай. 

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д. Ангар:

Хэдийгээр УИХ хууль баталчихсан ч гэсэн банкууд зээлийн чанартаа шалгалт хийлгэхгүйгээр IPO гаргах гээд яараад байсан. Үүнд би эдийн засагч хүнийхээ хувьд эсэрэг байр суурьтай байсан. Ингэвэл мэдээллээс хол, мэдээлэл дутуу иргэд хулхидуулна. Банкууд мэдээж өөрсдөдөө ашигтай байдлаар хувьцааны үнийг өндөр тавьчихна.Чанаргүй зээлээ чанартай мэтээр үнэлчихнэ. Ингээд хувьцааны үнэ өндөр гараад ирнэ. Магадгүй нэг жилийн дараа зээлийн чанар муудах юм бол хувьцааны үнэ унана. Ингээд хөрөнгө оруулсан хүмүүс зорьж байсан өгөөжөө авч чадахгүй. Хэрэв ингэж гаргасан бол Монголын хөрөнгийн зах зээлийн үнэ маш их унах байсан. Би бас  хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн. Энэ зах зээлийг хөгжөөсэй гэж бодож явдаг. Энэ зах зээл дээр зөвхөн чанартай бараа л орж ирэх ёстой. Гэтэл банкууд, бүх банкийг хэлж байгаа юм биш л дээ. Миний багцаа тооцоогоор энэхүү таван банкны 2-3-ынх нь хувьцааны үнэ нь бараг хасах байдал дээр тогтохоор, дампуурахад бэлэн болчихсон гэдэг юм уу, ашигт ажиллагаа байхгүй болчихсон. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ ашигтай ажиллаж байгаа, асуудалгүй мэтээр IPO гаргах гээд байгаад би эдийн засагчийнхаа хувьд эсэргүүцэж байгаа. Гол асуудал болсон зээлийн чанартаа шалгалт оруул. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар шалгуул. Харин Олон улсын валютын сангаас шаардлага тавьсан юм байна. Тиймээс IPO-г түр хойшлуулаач, хойшлуулах хугацаандаа AQR буюу зээлийн чанараа шалгуул гэдэг шаардлага тавьсан. Магадгүй Хаан банк Ц.Баатарсайхан гэдэг хүндээ зээл өгчихсөн үү, Худалдаа хөгжлийн банк Д.Эрдэнэбилэгтэй холбоотой хүмүүст зээл өгсөн үү, Голомт банк Д.Баясгалан гэдэг хүнтэй холбоотой хүнд зээл өгсөн үү гэдгийг шалгах ёстой. Тэд нь эргээд төлөгдөж байна уу, төлөгдөхгүй байна уу. Эсвэл бусад банкууд зээлүүд нь төлөгдөж байна уу. Төлөгдөж байгаа мэтээр бүртгээд ашигт ажиллагаагаа өндөр харуулаад байна уу гэдгийг AQR гэдэг шалгалтаар л бий болгодог.

/Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас авч ашиглав./

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н. Золжаргал:

Банкуудын IPO-г хойшлуулах нь зөв. ОУВС банкуудын хувьцааг нийтэд санал болгох хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ хооронд Монголбанк хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлсэн Активын чанарын үнэлгээн дээр үндэслэн банкуудын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх боломжтой болно. Монгол улсын хөрөнгийн жижиг зах зээл дээр томоохон IPO хийгдсэн түүх одоогоор байхгүй учраас банкуудын  IPO хийх хугацааг хойшлуулснаар IPO-г амжилттай хийхэд шаардлагатай урьдчилсан нөхцлийг хангахын зэрэгцээ нөөц төлөвлөгөө боловсруулж авах боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн, зохицуулалтын шинэчлэл хийх, тухайлбал төлбөрийн чадваргүйдлийн болон  зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хуулиар бүрдүүлэх хугацаа гарч, чанаргүй зээлийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөлүүд бүрдэх юм. Ер нь санхүүгийн зах зээлийг маш эрсдэлтэй тогтолцоо руу чирж байна л гэж бодох… Нэмээд хөрөнгийн зах зээлийн жижиг оролцогчдыг бас… Банкуудын зээлийн эрсдэл яг ямар байгааг мэдэх боломж олгохгүйгээр/эрхгүйгээр IPO хийх маш аюултай. Гаргаж байгаад ч авч байгаад ч…

Санхүүгийн шинжээч А. Батпүрэв/@Batpureva:

AQR буюу хөрөнгийн чанарын үнэлгээ хийж байж нийтэд хувьцаа санал болго гээд байгаагийн логик энэ, яаран сандран хүчилж банкны IPO хийх биш авах, зарах 2 тал нэг цэгт ирэхээрээ нээлттэй болохыг зөвлөх байж…

@Purevtuvshin (“Форбес Монголиа” сэтгүүлийн гүйцэтгэх захирал):

Хойшлуулах нь зөв өө, хүмүүс хувьцаа биш өнөөдрийн хоол талхаа бодож байхад юун хувьцаа, банкны хөрөнгө оруулалт.  ОУВС-аас банкуудын IPO-г хойшлуулахыг удаа дараа анхаарууллаа.

@Aminaa_0822:

Бүр яг дагадаг санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн  хоёр хүн “Банкны IPO” дээр бүр эсрэг, тэсрэг юм бичээд байх юм. Гол нь хойшлуулах нь зөв гэдэг нь баримттай, нөгөөх нь баримтгүй яриад байна. Яах вэ?

Value Ins/@BeneSolLuna:

Эдийн засаг хүнд байхад IPO хийлгэх болно гээд дайраад байгааг чинь гайхаж байна. Хөрөнгийн зах зээл бол эрэлт нийлүүлэлт дээр тогтоно. Зах зээл хямралтай байхад банкны хувьцаа аваад удаан дараад суух хүн ховор. Ялангуяа Монгол хүн тэвчээргүй.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Нийт хүүхдийн 91 хувьд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгоно
Эдийн засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй

2023/01/06
Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно
Эдийн засаг

Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно

2022/12/13
Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсчээ
Эдийн засаг

Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсчээ

2022/10/24
Дараагийнх
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev