• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй

2022/04/25
: Улс төр
0
LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын баасан гарагийн чуулганаар 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг оруулж ирээгүйд зарим гишүүн бухимдаж хот, хөдөөгөөрөө талцсан юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын байр суурийг хүргэе.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР: ХЭЛЭЛЦВЭЛ ӨРИЙН БОСГО ДАВЖ ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХУУЛЬ ЗӨРЧИНӨ

-Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн хувьд баталгаа гаргах хүсэлт ирсэн байна лээ. Нийтдээ гурван үе шатанд  3.5 орчим тэрбум ам.доллараар бүтнэ. Бодоод үзэхэд өрийн босго давсан. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн.

Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах юм уу. Баталгаа нь зээл гэсэн үг. Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй огт нийцэхгүй учраас хэлэлцүүлэх боломжгүй. Агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит ААН-ийн дэд даргын тухай ярилаа. Би хувьдаа  Б.Энхбаяр гишүүнийг бодит, судалгаатай зүйл ярьдаг гэж боддог. Тиймээс эргэж бодож үзэх шаардлагатай гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг дээр эргээд ярилцана.

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН: ЧУУЛГАНЫ ИНДЭР АШИГЛАЖ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ЭРХ АШГИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ

-LRT төслийг хассан учраас хуулийг дэмжихэд хэцүү байна. Ч.Хүрэлбаатар та өөрөө техник эдийн засгийн үндэслэлийг унш аа. Битгий индэр ашиглаж иргэдийн толгойг угаагаад бай. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газар бонд гаргах гэж байгаа аятай юм ярилаа. ТЭЗҮ нь хийгдээд дууссан. 926 сая ам.доллараар хийнэ. Үүний  510 саяыг Засгийн газар баталгаа гаргаж өгөх л асуудал яригдаж байна.  Гэсэн  ч өрийн босго давлаа гээд хүмүүсийг айлгаад байх юм. Та ажлаа хий. Төсвийн байнгын хороо иргэдийн хүсэж байгаа төсөл арга хэмжээг Засгийн газартай хамтраад хийх л ёстой. Ч.Хүрэлбаатар дарга бүх зүйлийг  болохгүй гэх юм. Та Сангийн сайд байхдаа Увсад олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан шүү дээ.  Хоёрын хооронд явцуу эрх ашгийнхаа үүднээс асуудалд битгий хандаад бай. Төрд дөрвөн удаа суусан. Одоо дахин хоёр жил сууна гэнэ үү. Нийслэл хотын иргэд хүн биш, Увсын иргэд хүн юм уу. Больж үз та. Нийслэл хотын иргэдийн эрх ашгийг хангасан том бүтээн байгуулалтын ажил хийх гэхээр Увсын хэдэн нөхдөөс болж ажил урагшлахгүй байна. УИХ-ын индэрийг ашиглаж нийслэл хотын эрх ашгийг хохироох хэрэггүй.  Би нийслэл хотын иргэдийн эрх ашгийн төлөө л дуугарч байна. Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор асуудлыг дахин хэлэлцэж төслийг оруулж ирэхгүй бол эсвэл Ч.Хүрэлбаатар даргыг Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөхгүй бол түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Үүнийг албан ёсоор хэлье. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
Улс төр

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа

2023/06/05
Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ
Улс төр

Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ

2023/05/30
МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн
Улс төр

МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн

2023/05/30
ЗГ: “МИАТ” орон нутгийн есөн чиглэлд 40-68 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчилнэ
Улс төр

ЗГ: “МИАТ” орон нутгийн есөн чиглэлд 40-68 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчилнэ

2023/05/24
Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана

2023/05/18
Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ
Улс төр

Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ

2023/05/09
Дараагийнх
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна

Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev