• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 2-р сар 3, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Л.Бямбасүрэн: Энэ онд даатгуулагч иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалж ажиллана

2022/03/25
: Эрүүл мэнд
0
Л.Бямбасүрэн: Энэ онд даатгуулагч иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалж ажиллана
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ.

Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах ажилтнууд хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл хайсан зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд ЭМДЕГ-ын төвийн газар, хэлтэс болон 21 аймаг, 2 дүүрэг дэх хэлтсийн 40 гаруй удирдах ажилтнууд оролцож байна.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид 2022 онд даатгуулагч иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн үндсэн хоёр зорилгыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд удирдах ажилтнуудаа чадавхжуулах, үйл ажиллагааны үндсэн чиглэл, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмыг танилцуулах, ойлголтын зөрүүг арилгах зорилгоор хоёр жилийн хөл хорионы дараа нэгдсэн уулзалтыг хийж байгаа нь энэ. Зөвлөгөөнөөр хамтдаа гарц, шийдлийг эрэлхийлж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх шинэлэг санаа, санаачлагууд гарна гэдэгт итгэлтэй байна“ гэсэн юм.

ЭМДЕГ нь иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бүтэц, үйл ажиллагаагаа стратегийн худалдан авах үйл ажиллагааны олон улсын сайн туршлагатай нийцүүлэн өөрчлөн шинэчилсээр байна.

Тухайлбал, 2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг, өөрөөр хэлбэл төрөөс төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс даатгалын сан руу нэгтгэж нэг эх үүсвэрээс эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон.

ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсон нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 10,395,388 даатгуулагч-иргэдийн авсан тусламж үйлчилгээнд 1 их наяд 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцож гэрээ бүхий 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагад олгоод байна.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ
Эрүүл мэнд

13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ

2023/01/27
Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна
Эрүүл мэнд

Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна

2023/01/27
Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал
Эрүүл мэнд

Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал

2023/01/23
Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна
Эрүүл мэнд

Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна

2023/01/23
Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
Эрүүл мэнд

Сэтгэцийн эмгэгийн эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

2023/01/06
Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна
Эрүүл мэнд

Цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

2023/01/03
Дараагийнх
Л.Наранбаатар: Сахал ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой

Л.Наранбаатар: Сахал ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev