• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд Ерөнхий шүүгчээр “туг тахих уу”

2022/03/22
: Улс төр
0
Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд Ерөнхий шүүгчээр “туг тахих уу”
Share on FacebookShare on Twitter

Б.Наран

Цэцийн дарга Н.Чинбат Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “хорхойтой араандаа” зуучихаад байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Цэцийн есөн гишүүнийг гурвыг Дээд шүүхээс санал болгодог. Өнгөрсөн онд Дээд шүүхээс санал болгосон хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар тэдний оронд очсон.Оны өмнөхөн буюу 12 дугаар сард дахиад Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Цэцийн даргын уур унтууг хөдөлгөсөн гэнэ. Учир нь ийнхүү  зарлагдсан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын өөрийнх нь суудлыг хөнджээ. Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрчээ. Тийм ч учраас Дээд шүүх түүнийг “орлох” гишүүний орон тоог зарласан байна. Энгийн иргэд бүгд 60 нас хүрээд л гавьяаны амралтаа авдаг бол дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг Цэцийн дарга 60 байтугай, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрээд ч тэтгэвэрт гарахгүй гэж чардайж байна.  

Нэгэн иргэн Цэцэд хандан Дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог ийнхүү зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү уг иргэний мэдээллийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн учир Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа түдгэлзжээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн даргынх нь орон тоог зарласнаараа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянахаар “маргаан үүсгэсэн” Г.Туулхүү нь Цэцийн дарга Н.Чинбатын хамгийн ойрын хүний нэг гэдгийг олон хүн мэднэ. Тийм ч учраас эрх ашгийг нь хөндөөд байгаа асуудлаа шийдүүлэхээр өөрийн хүнээ сонгож маргааныг хуваарилсан бололтой. Хуулийг чанд биелүүлэх учиртай Цэцийн дарга өөрөө бусад иргэнээс илүү эрх эдлэн албан тушаалтайгаа зууралдах нь дэндүү ичгүүртэй явдал биш гэж үү.

Сонирхолтой нь Цэцийн гишүүн 65 нас хүрвэл тэтгэвэрт гарах эсэх асуудлаар зургаан жилийн өмнө буюу 2016 онд иргэний мэдээллээр Цэцэд маргаан үүсэж байжээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалтыг тухайн үед Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байдаг. 

Үндсэн хуулийг манах үүрэг бүхий Цэц ямар нэг асуудлаар өмнө нь шийдвэр гаргасан бол дахин ийм маргааныг хүлээж авдаггүй, хоёр өөр шийдвэр гаргадаггүй байх учиртай байгууллага. Гэтэл яагаад Цэцийн даргын “суудал” хөндөгдмөгц хэн нэгэн иргэн мэдээлэл гаргаж, Цэцийн дарга өөрийн гараар хамгийн сайн харилцаатай гэж олны дунд яригддаг гишүүндээ хуваарилж, нэг засаглалын тэргүүн болсон Ерөнхий шүүгчийг оролдож эхэлснийг энгийн логикоор “тэтгэвэрт гарахгүй байхын төлөөх” тэмцэл гэж нэрлэмээр юм уу. Дээдлэх ёстой Үндсэн хуулийн гол зарчмын нэг тэгш байдал Цэцийн дарга Н.Чинбат гэх насаараа төрийн дээд албан тушаалуудыг “зайдалж ирсэн” ахмадад хамаагүй юу. Эсвэл байнга улс төрчидтэй холбон яригддаг Цэц ямар нэгэн даалгавар биелүүлэх шаардлагатай учир суудлаасаа үхэн хатан зууралдаж байна уу. Ямар ч байсан Цэцийн 65 нас хүрсэн даргыг чөлөөлөх асуудал ийнхүү түдгэлзсэн байдалд оржээ.

Хөшигний цаадах үйл явдал ингээд дуусахгүй. Н.Чинбат яг өөрийнхөө асуудлаар “хүч түрэн” шийдвэр гаргахаас ичсэн үү яасан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбоотой дахин нэг маргаан үүсгэсэн сураг байна. “Чи миний суудлыг хөндөв үү, тэгвэл би чамайг” гэсэн занаа Цэц хэмээх том байгууллагын тэргүүнд байгаа нь арай л жигшмээр. Тэр нь мөн л өмнө олон жилийн турш Цэцээр явж байсан асуудал гэнэ.

Бүр 2007 оноос хойш үүнтэй холбоотой арваад гомдол Цэцэд очиж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс удаа дараа татгалзаж байжээ. Нэг талын гомдлоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдаж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид энэ асуудлаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр ч гарч байсан байна. Энэ нь Дээд шүүхийн тогтоолд талууд Ерөнхий шүүгчид гомдол гаргахад Ерөнхий шүүгч нь хянаад, ажлын албаараа дамжуулж хариу өгдөгтэй холбоотой асуудал юм. Цэцэд удаа дараа очсон энэ асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг ч удаа үүсгэж байгаагүй Цэц тогтсон практикаа эвдэж, гэнэт Ерөнхий шүүгчээр “туг тахих”-аар шийдсэн нь мөнөөх л Чинбаттай холбоотой. Ингэж хардах үндэс нь Цэцэд ирсэн иргэний мэдээллийг гишүүдэд хуваарилах үүргийг Чинбат дарга гүйцэтгэдэг бөгөөд энэ мэдээлэл бас л Г.Туулхүү гишүүнд очиж, тэр нь хууль дээгүүр даван гишгэлж, маргаан үүсгэсэн тогтоол гаргаад, энэ асуудлаа 3 дугаар сарын 28-нд Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Төрийн институцүүдээс огтхон ч шинэчлэгдээгүй, бүр хууль нь хүртэл өөрчлөгддөггүй байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Цэцийн үйл ажиллагаа нь олон нийтэд төдийлөн ил биш, өргөдөл гомдол хуваарилах, бага суудал, их суудлын хуралдаандаа орох гишүүд ямар журмаар сонгогдож томилогддог нь нууц, гишүүний тогтоолд иргэн гомдол гаргахад Бага суудлын хуралдаан нь хаалттай явагддаг, дургүйгээ хүрэхээр өгсөн өргөдөл гомдол, зарим маргааныг хэдэн жилээр ч шийдэхгүй дарна, дур нь хөдөлвөл ямарч асуудлыг Үндсэн хуулийн маргаан болгож чаддаг, дур зорго ноёлсон ужгирсан байгууллага. Энгийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүн хүртэл хууль зөрчвөл шалгагддаг, их бага хариуцлага хүлээдэг бол Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэргийн үйлдэл дээрээ л баригдахгүй бол яасан ч бай ямар ч хариуцлага тооцохгүй, хуулийн лут том хамгаалалтыг улс төрчдөөр өөрсөддөө бий болгож чаджээ. Тийм ч учраас үеийн үед Цэцийн гишүүдийг тойрсон хэл ам тасардаггүй.Та ч, би ч 60, үсрээд 65 хүрээд тэтгэвэрт гарах бол Үндсэн хуулийг манах ёстой Цэцийн дарга суудалтайгаа зууралдаж, гарын хүнээрээ хууль бусаар хэрэг үүсгүүлэн өөрийгөө хамгаалуулж, хараат бус ажиллах ёстой шүүх засаглалын дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэчихээд байгаа нь Н.Чинбат хаана хүртэл “дор орсныг гэрчилж” байна. 

Эх сурвалж: snews.mn

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!
Улс төр

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

2023/01/03
Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан
Улс төр

Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан

2023/01/02
Дараагийнх
Хөгжлийн банкинд хийсэн  шалгалтын тайланг төрийн нууцаас ил гаргав

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайланг төрийн нууцаас ил гаргав

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev