Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Шинэ бүрттгэгдсэн вирус халдвар тархах чадвар нь дельта хувилбараас хэд дахин илүү байна. Бид одоогоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй, ажиглалтын байдалд байна.
ДОХ-ын вирустэй хавсарсан гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Өмнөд Африк ДОХ-ын тохиолдол өндөр хувьтай байдаг. Тиймээс ийм мэдээлэл цацагдаж байна.
Хэрэв мутицид орсон шинэ хувилбар орж ирвэл бид бүүстер тундаа идэвхтэй хамрагдсан байх шаардлагатай байгаа юм. Мөн онцын шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг уриалж байна.
Гадаадаас ирсэн зорчигчдыг 10 хоногийн хугацаанд тусгаарлана. Энэ хугацаанд гурав болон зургаа дахь хоног дээр буюу хоёр удаа шинжилгээ авна.