Дэлхий дахинд шинэ вирус бүртгэгдсэнтэй холбогдуулаад УОК цаг үеийн байдлаар хуралдаа.
Шадар сайд С.Амарсайхан: ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” гэсэн нэрээр нэрлэсэн байна. Энэ хувилбар Африкийн улсуудад бүртгэгдсэнтэй холбогдуулж Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, олон улсад авч буй арга хэмжээний хүрээнд зарим арга хэмжээг авах болсноо танилцуулъя. Айж түгшиж сандрахгүйгээр тайван хандах хэрэгтэй байна.
- Халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
- Тэдгээр улс оронд зорчсон, эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг эх оронд нь авна. Гэхдээ хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтад байлгана.
- 200 гаруй энхийг сахиулагчид өнөөдөр ирж байгаа. Тэднийг 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлахаар боллоо.
- Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээ бүрэн авна.