Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар,
- Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
- Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
- Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай,
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай,
- Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
- Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлт зэрэг 27 асуудал танилцах болон хэлэлцэж байгаа юм.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт үүрэг өгсөн байна. Тодруулбал,
- Арваннэгдүгээр сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж, нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт
- Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд тус тус даалгажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Урд хөршийн хил хаалттай байдал удаан үргэлжлэх нөхцөл үүсэж байгаа тохиолдолд агаарын хилээ аль болох давтамжтай байдал руу оруулах нь зүйтэй” гэв.