• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 6 сар 25, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

Д.Цэнджав: ‘Ковид 19’-ийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг ЭМД-аараа хийлгэх боломжтой

2021/10/25
: Эрүүл мэнд
0
Д.Цэнджав: ‘Ковид 19’-ийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг ЭМД-аараа хийлгэх боломжтой
13
SHARES
575
VIEWS
Share on FacebookShare on Twitter

“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсний дараах хам шинжийг эмчлэхийн тулд олон улсад сэргээн засах эмчилгээг хийж эхэлсэн. Манай улсын хувьд долдугаар сараас халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс сэргээн засах эмчилгээг эхэлжээ. Энэ талаар НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджавтай ярилцлаа.

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүст сэргээн засах эмчилгээ хийж байгаа гэсэн үү?

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсэн ч халдварын үед тухайн хүний эд, эрхтэн гэмтэж, өөрчлөлт удаан хугацаагаар үргэлжилж байна. Энэ нь хүн болгонд харилцан адилгүй. Зарим хүнд толгой өвдөх, ядрах, мартамхай болох, төвлөрөхгүй байх, үл ялиг ачаалалд амьсгаадах, хүйтэн хөлс гарах, нойргүйдэх гэсэн шинж тэмдэг илэрч байна.

“Ковид 19”-ийн халдвар уушги, амьсгалын замыг гэмтээж байгаа. Амьсгалын зам бол хүний биед гаднаас орох хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж өгдөг. Халдвар авах үед гаднаас авч буй хүчилтөрөгчийн хэмжээ эрчимтэй буурснаар бүх эд, эрхтэн хүчилтөрөгчөөр дутагдана. Энэ нь улмаар бодисын солилцоо багасахад нөлөөлж дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа юм.

Үүнийг эмчилдэг гол эмчилгээ бол сэргээн засах эмчилгээ гэж дэлхий дахинд үзэж байна. Улс орон бүхэн өөр өөрийн онцлогт тохируулан сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй явуулснаар иргэд энгийн амьдралдаа орж, эрч хүчтэй амьдарч байна.

-Манай улсад хэрхэн хийж байгаа вэ?

-Бид олон улсын жишгийг баримталж, мөн өөрсдийн ард иргэдийн онцлогт тохируулсан сэргээн засах эмчилгээг хийж байгаа. Олон улсад сэргээн засах эмчилгээг дөрвөн төрлөөр хийж байна. Нэгд, хэвтэн эмчлүүлж байх үед буюу эрчимт эмчилгээний тасагт /хүнд, маш хүнд хүмүүст/. Хоёрт, энгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүндэвтэр хүмүүст. Гуравт, эмнэлгээс гараад гэрийн хяналтад байх үед. Дөрөвт, хөнгөн тусаж гэрээр эмчлэгдсэн хүмүүст ужиг хам шинж удаан үргэлжилж байгаа бол нийгэм гэр бүлд түшиглэсэн сэргээн засах.

Харин манай улсад анхан болон лавлагаа шатанд энэ эмчилгээг хийж байна. Анхан шатны эмнэлэг гэдэг нь сум, тосгон, өрхийн эмнэлгүүд. Энд хөнгөн өвдсөн эсвэл хүнд өвдөөд өрхийн эмнэлгийн хяналтад байгаа хүмүүст сэргээн засах эмчилгээг хийнэ. Харин лавлагаа шатны эмнэлэг буюу төрөлжсөн, төв, нэгдсэн, бүсийн оношилгоо шинжилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд маш хүнд болон хүнд өвдөж, амьсгалын аппаратад орсон хүмүүст хийх юм. Үүнийг анхан шатны эмнэлгүүдэд хийхгүй заавал лавлагаа шатны эмнэлгүүдэд хийнэ.

Сэргээн засах эмчилгээг эмч нар багаар хийнэ. Тухайн хүнд зүрхний хам шинж илүү илэрч байна уу, мэдрэлийн хам шинж илүү илэрч байна уу гэдгээс хамаарч багийг бүрдүүлнэ. Аль хам шинж түлхүү илэрч байна тэр чиглэлийн эмч нь багаа ахална. Багт нь, зүрх судас, мэдрэл, дотрын эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч багтаж болно. Ингэж багаар ажиллаж байж тухайн хүнд гарч байгаа олон өөрчлөлтийг сэргээн засаж чадна. Хүн болгонд өөр, өөр төлөвлөгөө гарна гэсэн үг. Заавал үзэж оношилж байж шийднэ.

-Эмнэлэгт хэвтэж, аппаратад орсон хүмүүс бол тухайн үедээ энэ эмчилгээг хийлгэх боломжтой юм байна. Харин хөнгөн тусаж, гэрээр эдгэсэн хүмүүс энэ эмчилгээнд хамрагдахын тулд хаана хандах вэ?

-“Ковид 19”-ийн шинж тэмдгүүд илэрч л байгаа бол анхан шатны эмнэлэг буюу өрх, тосгон, сумын эмнэлэгт хандана. Ингээд өрхийн эмч тухайн иргэний байдлыг нь үнэлээд Сэргээн засах төв, нэгдсэн эмнлэг болон сувиллууд руу илгээж болно.

-Энэ эмчилгээг ЭМД-аараа хийлгэж болох уу?

-Болно. ЭМД-аар гэрээ хийсэн сувиллууд бий. Мөн нэгдсэн эмнэлэг, сэргээн засах төвүүдэд эрүүл мэндийн даатгалаараа хийлгэж болно. Харин хувийн эмнэлэг, сэргээн засах төвүүдэд зохих төлбөрийг нь төлөөд эмчлүүлж болно. ЭМД-тай гэрээ хийсэн 32 сувилал, эрүүл мэндийн байгууллага нийслэлд бий.

-Эмчилгээ нь хэр хугацаанд үргэлжлэх вэ, тухайн хүнээс хамаараад өөр, өөр байх уу?

-Тийм ээ. Янз бүр байна. Зарим хүн 10-аад хоногт зүгээр болж байгаа бол зарим нь үүнээс ч удаж байна. Одоо эмч, эмнэлгийн ажилтны нөөц дутмаг байгаагаас хүртээмж муу байна. Үүнийг шийдэхийн тулд телемедициний арга буюу зайнаас эмчлэх аргыг дэлхий нийт хэрэгжүүлж байгаа. Бид ч мөн үүнийг нутагшуулахаар ажиллаж байна.

Сэргээн засах эмчилгээнд хамгийн чухал нь агаарт алхах, эрчим багатай хөдөлгөөн хийх. Яагаад гэвэл энэ нь уушгийг илүү хурдан амьсгалуулж, биеийн хөндлөн булчингууд ажиллаж, хүчилтөрөгчөөр хангагдан уушги сайн амьсгалж эхэлнэ. Сануулах зүйл нь, хөдөлгөөн хийж байна гээд хэтрүүлж болохгүй. Ачааллаа зөв тодорхойлох ёстой. Нөгөө талаар ачаалал авахаар улам амьсгаадаад байна гээд хэвтээд байж болохгүй. Бага багаар дасгаад, бага багаар эрчмээ нэмээд л байхад болно.

-Хөнгөн өвдсөн хүмүүс заавал сэргээн засах эмчилгээ хийлгэхгүйгээр эрүүл амьдралын хэв маягаар ч юм уу энэ хам шинжүүдийг даван туулж болох уу?

-Боломжтой. Хүн аливаа нэг өвчний дараа өөрийгөө тэнхрүүлээд авдаг. Хамгийн гол нь унтах цагтаа унтаж, амарч байх хэрэгтэй. Халдвар авсан үед дархлааны эсүүд вирусийн эсрэг дайчлагдсан. Тиймээс ядартлаа ажиллахгүй байх, илчлэг сайтай хоол идэх, агаар салхинд биеэ тэнхрүүлж алхах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх
Д.Мөнхбаатар: Төв аймгийн хэмжээнд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 61.3, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай хангагдаад байна

Д.Мөнхбаатар: Төв аймгийн хэмжээнд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 61.3, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай хангагдаад байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev