Сүхбаатарын талбайд дуучин С.Жавхлан суулт хийж байгаа билээ. Тэрбээр, Монголын олон түмэн хөсөр хаягдаж байна. МАН нэртэй анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байна. Энэ хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах зорилготой суулт зарлаж байна гэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр иргэн О.Отгонтөгс түүнийг Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхсэн. Түүнийг нь өгөөгүй нь төлөө суулт хийж байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр, Хэрүүлийн систем биш, хариуцлагын системтэй болохыг залуучууд хүсэж байна. Маш өндөр хариуцлагатай албан тушаалд мэдлэг боловсролгүй хүмүүс нь сууж, мөнгө идэж байхад хариуцлага, ялыг нь нэмвэл юмс өөрчлөгдөнө.
МУГЖ С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Монгол Улс даяар би тайлан тоглолт хиймээр байна. “Хамаг Монгол” нэртэй тайлан тоглолт хийнэ. Надад 4 тэрбум өг. Эсвэл Засгийн газрыг огцруулах акц хийнэ” гэж шантаажилсан байна. Үүнийг төрийн албаар хүн бүр ярьж байгаа. Худлаа гэж бодож байвал Сангийн сайд Б.Жавхлангаас асуу. Хэрэв би хүн гүтгэсэн бол хариуцлага хүлээнэ. Залуучууд энэ хүнийг дагаад лоббиных нь золиос болоод байна” гэв.
Мөн түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед ард түмний сонирхох сэдвийг хөндөж байна. Энэ нь таалагдахгүй байна. Дөрвөн хүнийг унагаана солино гэх юм. Солиод юу өөрчлөгдөх юм. Улс төрчдөөс хариуцлага нэхээд байх юм. Өөрийнх нь хамаатан нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Түүнээс хариуцлага нэхээч гэлээ.