УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллах болсон билээ. Гэтэл сүүлийн үед Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Ж.Батзандан “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл-1” хэмээн жиргэсэн нь шуугиан дэгдээгээд байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “У.Хүрэлсүхийг долоож, урвалтынхаа шагналд албан тушаал аваад явчихсан найз маань өөрийгөө цөллөгийн газар байгаа гэнэ үү?” хэмээн жиргэв.
