• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

150.5 тонн шатахуун асгарч, хөрс 50 см гүн бохирджээ

2021/07/27
: байгаль орчин
0
150.5 тонн шатахуун асгарч, хөрс 50 см гүн бохирджээ
Share on FacebookShare on Twitter

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Улаанбаатар төмөр замын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулаад байгаа.  Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км,  Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт  гарсан.

Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах нэн шаардлагатай анхан шатны арга хэмжээнүүдийг авч, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораториос сольц авагч,  Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авч ажилласан.

Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуун тээвэрлэсэн байсан бөгөөд 2 вагоны түлш таллаж асгарч,  вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Гэмтсэн вагонуудаас  277,8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч  машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150,5 тонн шатахуун хөрсөнд асгарч,  29976 м2 буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.

Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л,  эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн  бүтээгдэхүүн илэрсэн байна.

Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандарт хэмжээнээс хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй.

Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй  байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах,  Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар  байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээлэл ил байршлаа
байгаль орчин

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээлэл ил байршлаа

2023/04/03
Загас үржлийн үед загас агнах, барихыг хориглоно
байгаль орчин

Загас үржлийн үед загас агнах, барихыг хориглоно

2023/04/03
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна
байгаль орчин

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна

2023/03/23
Цасаар шуурч, эрс хүйтэрнэ
байгаль орчин

Цасаар шуурч, эрс хүйтэрнэ

2023/03/21
Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна
байгаль орчин

Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна

2023/03/14
Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст шороон шуургатай
байгаль орчин

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст шороон шуургатай

2023/03/04
Дараагийнх
Ц.Цогтбаатар: Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа

Ц.Цогтбаатар: Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev