Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 1811 хүнээс илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 111.505 боллоо.
Хоногт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр өвчилж байна. Мөн 400 гаруй хүүхэд халдвараар нэмж өвчиллөө.
- 0-4 насныхан 127
- 5-9 насныхан 168
- 10-14 насныхан 139
- 15-17 насныхан 57
- 18-24 насныхан 161
- 25-29 насныхан 184
- 30-34 насныхан 226
- 35-39 насныхан 181
- 40-44 насныхан 142
- 45-49 насныхан 114
- 50-54 насныхан 96
- 55-59 насныхан 79
- 60-64 насныхан 58
- 65-69 насныхан 32
- 70-74 насныхан 16
- 75-79 насныхан 15
- 80-84 насныхан 11
- 85 дээш насныхан 5
Одоогоор 12.296 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл
- Хөнгөн 8.764
- Хүндэвтэр 3.149
- Хүнд 1.144
- Маш хүнд 239 хүн байна.
Сүүлийн 24 цагт 38-83 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 533 боллоо.