Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран: Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимтэй зохион байгуулж байна. Хүн амынхаа зорилтот хэсгийг дархлаажуулснаар тэр бүлгийн хүмүүсийн хүндрэл, нас баралт буурч байна. Одоо вирус вакцинжуулагдаагүй хэсгээр дамжин, халдварлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээр дамжин халдварлаж байна. Иймээс хүүхдийг ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж, хамгаалах шаардлага үүссэн.
Хүүхдийн вакциныг ганц цар тахал гэлтгүй товлолын дархлаажуулалтыг дэлхий нийтээрээ хийж хэвшсэн. Манай улсад ч мөн ялгаагүй хүүхдээ товлолын олон төрлийн вакцинд хамруулдаг. Ковид-19 халдварын эсрэг вакцин богино хугацаанд хийсэн шинэ бүтээл учраас нэлээн болгоомжилж байсан.
АНУ, Израйль зэрэг улс мэдээллийн эрин дээр суурилсан Файзер вакциныг хэрэглэсэн. Насанд хүрсэн хүн дээрх дархлаажуулалттайгаа харьцуулж байгаад хүүхэддээ шууд хийгээд эхэллээ. АНУ-ын Өвчин хяналт сэргийлэлтийн төв нийт 2000 орчим хүүхэд дээр судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, 12-15 насны 1005 орчим хүүхдэд Файзер вакцин хийж, 978 хүүхдэд вакцин хийхгүйгээр судалгаа явуулсан байна. Гэтэл вакцинд хамрагдсан хүүхдүүд ковид-19 халдварт өртөөгүй. Харин вакцин хийлгээгүй 976 хүүхдээс 16 нь халдвараар өвчилсөн. Вакцины үр дүн бол 100 хувь хүүхдэд хийж болох юм байна гэсэн үр дүн гарч, улмаар зөвлөмж гаргасан. Улмаар тус улс 12-16 насны хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмжийг гаргасан. Мэдээж сайн дурын үндсэн дээр.
Манай улс ч мөн Файзер вакцинаар зарим иргэдээ дархлаажуулсан. Анх ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт эхлэхэд хүний генийг өөрчлөх нь гэх мэдээлэл их явсан. Гэхдээ хүнийг генийг өөрчлөх ямар ч боломжгүй.
Хүүхдүүдийн дархлаажуулсны дараа хариу урвал нь том хүнийхтэй ижил” гэлээ.