ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 10.000 орчим хүнээс шинжилгээ авахад 1460 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 70.482 боллоо. Мөн хугацаанд 412 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 55.569 боллоо.
Сүүлийн 24 цагт 10 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 334 боллоо.
Улаанбаатарт 955 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 61.282 боллоо. Орон нутагт 505 тохиолдол бүртгэгдэж, нийт 8.465 боллоо. Үүнд
- Орхон-Уул аймаг 29
- Дархан-Уул аймагт 38
- Хөвсгөл аймаг 14
- Увс аймагт 8
- Баян-Өлгий аймаг 3
- Ховд аймаг 4
- Булган аймаг 24
- Архангай аймаг 35
- Баянхонгор аймаг 42
- Сэлэнгэ аймаг 19
- Төв аймаг 61
- Говь -Алтай аймаг 112
- Хэнтий аймаг 40
- Өвөрхангай аймаг 42
- Дорнод аймаг 11
- Дундговь аймаг 23 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 7292 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 4658, хүндэвтэр 1.942, хүнд 560, маш хүнд 132 хүн байна.