Эрүүл мэндийн даатгалын цахим шинэчлэлийн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулж эхэлсэн. Тухайлбал, өмнө нь иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авахдаа заавал цэнхэр дэвтэртээ тамга даруулж, төлбөр төлсөн гэдгээ баталгаажуулдаг байсан бол цэнхэр дэвтрийг халсан. Даатгал төлсөн тухай мэдээллүүдийг цахим мэдээллийн санд тухай бүрд нь бүртгэдэг болсон. Ингэснээр гэрээтэй байгууллагууд мэдээллийг шууд нягталдаг болсон.
e-daatgal аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэ аппликэйшнээр даатгалын төлбөрөө хийх боломжтой. Төлбөрөө төлсөн даруйд буюу 4-6 минутад төлбөр төлөгдсөн нь бүртгэгдэж, үйлчилгээний эрх нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, заавал банк орж төлбөр тушааж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр тамга даруулахаа больсон.
с