• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Вакцины бүрэн тундаа хамрагдсан 3000 гаруй иргэн халдвар авсан тохиолдол гарсан

2021/05/27
: Эрүүл мэнд
0
Вакцины бүрэн тундаа хамрагдсан 3000 гаруй иргэн халдвар авсан тохиолдол гарсан
Share on FacebookShare on Twitter

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр сүүлийн өдрүүдэд бүртгэх тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Аливаа хөл хорио тогтоосны дараа хүн амын дундах хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоор нууц хугацааны 5.5 хоногийн дараагаас эхлэн тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы зэрэглэлийг бууруулсантай холбоотой, мөн энэ сарын 22-наас эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн нэлээн нэмэгдсэн. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна.

Хамгийн оргил үеийн тархалтаас хойш нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хатуу хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буурч, үүнийг  дагаж 14-21 хоногийн дараа нас баралтын тоо буурна гэсэн тооцоолол хийж байсан. Үүнхий дагуу нас баралт харьцангуй буурч байна. Гэхдээ эргээд давалгаа үүсэх хандлагатай. Энэ давалгаа олон хүнийг хамарвал вакцинжуулалт үр дүнгүй болох, эргээд нас баралтын тоо нэмэгдэх эрсдэл хүлээж байна.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээг дүүрэг, хорооны түвшинд зохион байгуулж байна. Үүнд 80-90 хувийн хамрагдалтай шинжилгээ хийж байна. Гэхдээ вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаад бүрэн хамгаалагдсан гэх байдлаар хандсан тохиолдол бий.

Иргэд вакцинжуулалтдаа бүрэн хамрагдах байдал сайн байна. Нийслэлийн иргэдийн 99 хувь нь эхний тундаа хамрагдлаа. Мэдээж эсрэг заалттай, эсвэл эргэлзсэн байдлаас болж дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд бий. Тэд вакцинжуулалтдаа хамрагдвал тохиолдлын тоо буурах боломжтой гэж харж байна.

Дархлаажуулалтын эхний тундаа хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь эргэж өвдсөн. Тодруулбал, 9000 орчим хүн халдвар авсан гэсэн үг.

Хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд ч мөн халдварт өртөх эрсдэлтэй. Бүрэн тундаа хамрагдсан 3000 гаруй иргэн халдвар авсан тохиолдол гарсан. Хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоногоос дээш хугацааны дараа халдвар авсан иргэддээ онцгой анхаарах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, бүрэн тундаа хамрагдаад 14 хонож байхад дархлаа тогтохгүй байгаа шалтгаан нөхцөлийг судлах ёстой. Бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрчихөөд халдвар авсан 900 гаруй хүн бий. Бүрэн тундаа хамрагдсан 5 хүн нас барсан” гэлээ.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ
Эрүүл мэнд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

2023/05/01
ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

2023/04/13
Н.Учрал: 13А маягт E-Mongolia системээс татаж аваад Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй
Эрүүл мэнд

Н.Учрал: 13А маягт E-Mongolia системээс татаж аваад Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй

2023/04/12
М.Оюунбилэг: Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэж, таргалалтад өртөж байна
Эрүүл мэнд

М.Оюунбилэг: Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэж, таргалалтад өртөж байна

2023/04/07
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
Дараагийнх
Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулах шийдвэрийг гаргалаа

Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулах шийдвэрийг гаргалаа

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev