• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

“Богдхан төмөр зам” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2021/05/19
: Нийгэм
0
“Богдхан төмөр зам” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
17
SHARES
643
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг барьж ашиглалтад оруулах ажлаа эрчимжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах эсэх, нийслэл Улаанбаатар хот, Төв аймаг хооронд үүссэн газрын хилийн цэсийн маргааныг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгав.

Богдхан уулын урд талаар Мандал өртөө-Багахангайг холбосон 175 км төмөр зам барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэхээр төлөвлөөд байна. “Богдхан төмөр зам” нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор дагуу байрлах тул түүнийг түшиглэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотод ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв байгуулах юм.

Энэ дагуу 135,8 км замыг шинээр тавьж, одоо байгаа 39 км-ыг нь сайжруулах, тахир тойрууг багасгах техникийн шийдлийг нь гаргаж байна.

Хотын дөрвөн хэсэгт төмөр болон автозам нэг түвшинд огтлолцож байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тухайлбал:

–       Таван шарын уулзвараар хоногт 57 галт тэрэг өнгөрөхөд нийт 171 минут

–       Энхтайвны гүүрний зүүн талын түр гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут

–       Дүнжингарав худалдааны төв орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут

–       Амгалан орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут автомашины хөдөлгөөнийг хааж байна.

Улаанбаатар хот болон бусад төвийн хоорондох зорчигчийн, дулааны цахилгаан станцуудад нүүрс хүргэдэг галт тэргээс бусад ачааны галт тэргийг “Богдхан төмөр зам”-аар явуулах боломжтой.  Ингэснээр   автомашины хөдөлгөөн хааж байгаа хугацааг дунджаар 62 минут болгож бууруулах судалгаа гарчээ. Мөн дээрх гармуудад гүүр, нүхэн гарц хийвэл хөдөлгөөн хаах шаардлагагүй болох хувилбар ч байна.

Мөн хот дотор байгаа нефть бааз, худалдааны томоохон зах, тээвэр логистикийн төв зэргийг  “Богдхан төмөр зам”-ын трассын дагуу Хөшигийн хөндийн логистикийн төвийг түшиглэн үе шаттай шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр хот руу чиглэх галт тэрэгний хөдөлгөөн 15-20 хувь буурах юм.  

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой
Нийгэм

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

2022/05/27
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Нийгэм

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2022/05/27
Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна
Нийгэм

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022/05/27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна

2022/05/27
М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ
Нийгэм

М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

2022/05/26
Дараагийнх
Ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгохоор судалж байна

Ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгохоор судалж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev